생활정보

<몽골어> БНСУ-ын Үндэсний Тэтгэлэг 400мянган воноор нэмэгдэнэ...

2025.07.13 21:21
조회수 16
관리자
0

기사한줄요약

БНСУ-ын Тэтгэлгийн Сан, Цагаач гаралтай өсвөр насныханд дэмжлэг үзүүлэхгүй... Тусгай журам гаргаж, зээл олгох хэрэгтэй.

게시물 내용

БНСУ-ын Боловсролын Яам болон БНСУ-ын Тэтгэлгийн Сангаас 2025 оны хичээлийн жилийн 2-р улирлын Үндэсний Тэтгэлгийн анхны шатны өргөдлийг 6-р сарын 23-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна.


Үндэсний тэтгэлэг нь бүх оюутан их, дээд боловсрол эзэмших боломжтой байх зорилгоор, сарын орлогын тодорхой түвшнээс доогуур байгаа их сургуулийн оюутнууд дундаас сурлагын шаардлагыг хангасан хүмүүст төрөөс олгодог орлоготой уялдсан тэтгэлэг юм.

Тэр дундаа, 2025 оны хоёрдугаар улирлаас эхлэн Засгийн газар Үндэсний тэтгэлгийн дээд хэмжээний дэмжлэгийг 400,000 воноор нэмэгдүүлсэн байна.


Энэ жил Үндэсний тэтгэлэг хэр их олгох вэ?

БНСУ-ын  Үндэсний тэтгэлгийн систем нь гэр бүлийн орлогын түвшинээр хамгийн өндөр орлоготой 10-р шатнаас хамгийн бага орлоготой 1-р шатлал хүртэлх 10 шатлалаар дэмжлэг үзүүлнэ.

Энэ оны 2-р улирлаас эхлэн БНСУ-ын Засгийн газар Үндэсний тэтгэлэг Ⅰ-р төрөл болох 3 болон түүнээс дээш хүүхэдтэй олон хүүхэдтэй гэр бүлд зориулсан тэтгэлгийн хэмжээг дараах байдлаар нэмэгдүүлэхээр болсон байна.

1~3-р шат 300,000 вон (Олон хүүхэдтэй гэр бүлд 400,000 вон ),

4~6-р шат нь 200,000 вон (Олон хүүхэдтэй гэр бүлд 250,000 вон),

7~8-р шат нь 100,000 вон (Олон хүүхэдтэй гэр бүлд 150,000 вон) нэмэгдүүлэхээр болсон. Харин 9-р шат нь Энэ жилээс анх удаа тэтгэлэг олгохоор болсон бол

10-р шат нь Тэтгэлэг олгохгүй байна. 


Мөнгө нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ жил олгогдох Үндэсний Тэтгэлгийн хэмжээг харвал, Нэн ядуу бүлгийн болон ядуурлын ирмэгт байгаа оюутнууд бүрэн тэтгэлэг авна. 1~3-р шатны оюутнууд 5,850,000 төгрөгийн тэтгэлэг авна. 4~6-р шатны оюутнууд 4,300,000 төгрөгийн тэтгэлэг авна. 7~8-р шатны оюутнууд 3,550,000 төгрөгийн тэтгэлэг авна. 9-р шатны оюутнууд 1,000,000 төгрөгийн тэтгэлэг авна.


Нөгөөтэйгүүр, Боловсролын яам нь нэн ядуу болон ядуурлын ирмэгт байгаа их, дээд сургуулийн оюутнуудын орон сууцны зардлыг бууруулах зорилгоор орон сууцны тогтвортой байдлын тэтгэлэг шинээр бий болгосон бөгөөд энэ удаагийн дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлснээр оюутнуудын өрхийн ачааллыг улам бүр хөнгөлнө гэж найдаж байна.


Энэ оны 2-р улирлын эхний шатны нэгдсэн тэтгэлгийн бүртгэлийн хугацаанд орон сууцны тогтвортой байдлын тэтгэлэг, улсын хөдөлмөрийн тэтгэлэг зэрэг олон тэтгэлэгт хамтран бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлэх боломжтой оюутнууд нь Сургуулиа үргэлжлүүлэн сурч буй оюутан, Сургуулиа завсарлаад эргэн орсон  оюутан, Шинээр элссэн оюутан, Сургуулиа өөр сургууль руу шилжиж орсон оюутан, Өмнө нь гарсан ч дахин элссэн оюутан, бүх их, дээд сургуулийн оюутнууд юм.


Ялангуяа сургуулиа үргэлжлүүлэн сурч буй оюутнууд заавал 1-р шатанд бүртгүүлэх ёстой тул хугацаа болон аргачлалаа шалгаж, энэ удаа заавал бүртгүүлээрэй.

Бүртгэл: Солонгосын Тэтгэлгийн Сангийн вэбсайт [www.kosaf.go.kr], Мобайл аппликейшн (한국장학재단)

ээр 24 цагийн турш бүртгүүлэх боломжтой. Гэвч бүртгэлийн сүүлийн өдөр болох 6-р сарын 23-нд оройн 6 цаг хүртэл л бүртгүүлж болно гэдгийг анхаараарай.


Нөгөөтэйгүүр, Үндэсний тэтгэлэгт хамрагдахтай холбоотой дэлгэрэнгүй зөвлөгөө хэрэгтэй бол, Утасны зөвлөгөө: 1599-2000. Орон нутгийн тэтгэлгийн төвүүд (Залуучуудын гарааны төв, бүс нутгийн төвүүд) дээр очсоноор нэг нэгэнд нь тохирсон зөвлөгөө авах боломжтой.

Иргэншилгүй цагаач гаралтай өсвөр насныханд тэтгэлэг өгдөггүй юм уу?


Улсын тэтгэлэг нь зөвхөн Солонгосын иргэншилтэй хүнд л олгогддог. Тиймээс олон соёлт гэр бүлийн хүүхэд, иргэншил авсан гэрлэлтээр ирсэн цагаач зэрэг хүмүүс энэ тэтгэлгийг авах боломжтой. Гэхдээ үнэхээр дэмжлэг хэрэгтэй байгаа цагаач гаралтай өсвөр насныханд тэтгэлэг олгодоггүй асуудал байгаа. Цөөнгүй тооны цагаач гаралтай өсвөр насныхан эцэг эхээсээ санхүүгийн тусламж авч чадахгүйгээс болж их сургуулийн төлбөрөө бүрдүүлэхэд бэрхшээлтэй байдаг.


Цагаач гаралтай өсвөр насныхан их сургууль төгсөөд ажил хөдөлмөр эрхэлж эхэлбэл эцэстээ Солонгосын нийгэмд хувь нэмэр оруулна гэдгийг бодолцож үзээд, эдгээр хүмүүст ч бас улсын тэтгэлэг олгох, эсвэл наад зах нь сургалтын төлбөрийн зээл авах боломжийг бий болгохоор тогтолцоог сайжруулах хэрэгтэй.

몽흐졸 기자. 경기외국인SNS기자단 (파파야스토리는 2025 경기외국인SNS기자단의 운영사입니다.)
네이버 블로그 https://blog.naver.com/ggforsns
페이스북 https://www.facebook.com/ggforsns
인스타그램 https://www.instagram.com/ggforsns/
0

댓글

0
영국말고미국
2021. 1. 17 13:00
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod
영국말고미국
2021. 1. 17 13:00
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod
영국말고미국
2021. 1. 17 13:00
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod

댓글을 작성하기 위해서는 로그인이 필요합니다

1
등록외국인의 제2금융권 금융거래 편리해져요!
2
부동산 중개 수수료에 대해: 한국에서 “부동산”이란 무엇인가요?
3
韩国政府发放“民生恢复消费券”,最高可领55万韩元!附详细申请攻略!
4
몽골 기자의 외국인 사업가 인터뷰-Гадаад бизнес эрхлэгчийн яриа
5
韩国开始退还出国手续费啦!✈️ 한국, 출국납부금 환급 시작!
6
경기도, ‘천권으로 독서포인트제’...연간 최대 6만원 지급
7
Гэр бүл эх орноо санасан таны төлөө - 가족이 그립고 고향이 그리워진 당신을 위해 저렴한 항공권 과 즐거운 여행 약속
8
ការធានារ៉ាប់រងសុវត្ថិភាពពលរដ្ឋទីក្រុង Seongnam ក៏មានសម្រាប់ជនបរទេសផងដែរ។
9
“ 배송 완료 “ 라고 떴는데 물건이 없어요 <몽골어>
10
京畿道2025年水原Pay外国人返现补贴政策公告
+ 더보기
1
<캄보디아어> ពេល​ណា​អ្នក​ជួប និង​ទំនាក់​ទំនង​ជាមួយ​ជន​បរទេស​កាន់​តែ​ច្រើន​ជាង​មុន ...
07.13
2
<캄보디아어> គ្រួសារពហុវប្បធម៌ ចូលរួមក្នុងការអប់រំបរិស្ថានដ៏រីករាយជាមួយកូនៗរបស់អ្នក!
07.13
3
<캄보디아어> អាហារូបករណ៍ជាតិកូរ៉េ កើនឡើងរហូតដល់ 400,000 វ៉ុន...
07.13
4
[주의] 출입국을 사칭한 보이스피싱, 외국인 주민 노린다… 피해 조심하세요!
07.13
5
<몽골어> БНСУ-ын Үндэсний Тэтгэлэг 400мянган воноор нэмэгдэнэ...
07.13
6
여름철 귀 건강관리 방법 វិធីថែរក្សាត្រចៀកក្នុងរដូវក្ដៅ🌞<캄보디아어>
07.11
7
등록외국인의 제2금융권 금융거래 편리해져요!
07.09
8
몽골 기자의 외국인 사업가 인터뷰-Гадаад бизнес эрхлэгчийн яриа
07.08
9
부동산 중개 수수료에 대해: 한국에서 “부동산”이란 무엇인가요?
07.08
10
韩国政府发放“民生恢复消费券”,最高可领55万韩元!附详细申请攻略!
07.07
+ 더보기