출입국 정보

<몽골어> 경기외국인SNS기자단의 안산출입국관리사무소 견학

2025.08.25 10:39
조회수 30
관리자
0

기사한줄요약

Ансан хотын Цагаачлалын албанд хийсэн танилцах аялал

게시물 내용

Ансан хотын Цагаачлалын албанд хийсэн танилцах аялал

2025 оны 8-р сарын 11-нд бид, 경기외국인 SNS 기자단-ын гишүүд, Ансан хотын Цагаачлалын албанд зочилж, байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Ихэнхдээ зөвхөн мэдээ, мэдээллээс л сонсдог энэ албаны ажлын явцыг өөрийн нүдээр харах нь маш сонирхолтой, үр дүнтэй туршлага байв.

Уулзалтын эхэнд албаны төлөөлөгч байгууллагын бүтэц, үндсэн чиг үүргийн талаар танилцуулж, гадаад иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, визний төрөл, сунгалт, хууль ёсны оршин суух нөхцөл, ажлын ачааллын талаар мэдээлэл өглөө. Одоогоор шинэ байр баригдаж байгаа бөгөөд засвар дуусахгүй байгаагаас одоогийн байр нь ажилчид болон үйлчлүүлэгчдэд тохиромж багатай боловч ажилтнууд чадлаараа эелдэг, найрсаг үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна.

Асуулт хариултын үеэр

• Хууль бусаар оршин суусны дараа виз авах боломж: Солонгос улсад хууль бусаар амьдарч байгаад сайн дураар нутаг буцсан хүмүүсийн визийн боломж тухайн хүний өмнөх визний төрөл, зорилго, буцах шалтгаанаас хамаарна. Жишээлбэл, аялалын визээр ирсэн хүн харлаад буцаад дахин аялалын виз хүссэн тохиолдолд виз гарахгүй байх магадлал өндөр гэж зөвлөв.

Мөн энэ үеэр гишүүдийг Солонгост амьдарч буй гадаад иргэдийн бодит байдал, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх боломжтой уулзалт, сургалт, мэдээлэл солилцох үйл ажиллагаанд оролцох боломжтой талаар танилцуулсан. Цаашид ийм төрлийн уулзалтууд нь гадаад иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудтай харилцааг ойртуулах томоохон алхам болохыг онцолсон.

Энэхүү уулзалтын үеэр тодорхой болсон зүйл бол Солонгост амьдарч буй гадаад иргэдийн ихэнх нь хууль бусаар оршин суухыг хүсдэггүй, бүгд хууль ёсны дагуу ажиллаж амьдарч, гэр бүл, ажил, амьдралаа тогтвортой авч явахыг эрмэлздэг явдал байлаа. Энэ нь виз, ажил эрхлэлтийн бодит мэдээллийг авч, өөрсдийн нөхцөлд хэрхэн хэрэгжихийг ойлгоход чухал ач холбогдолтой туршлага болсон юм.

안산출입국관리사무소 견학

2025년 8월 11일, 경기외국인SNS기자단은 안산출입국관리사무소를 방문하여 기관의 업무를 직접 체험하고 알아보는 시간을 가졌다. 대부분 뉴스나 정보로만 접하던 이 사무소의 업무 과정을 직접 눈으로 보는 것은 매우 흥미롭고 유익한 경험이었다.

만남의 시작에서 사무소 관계자는 기관의 조직 구조와 주요 기능에 대해 소개하고, 외국인에게 제공하는 서비스, 비자 종류, 연장, 합법적 체류 조건, 업무량 등에 대해 안내했다. 현재 새로운 청사가 건립 중이어서 수리가 완료되지 않아 현재 청사는 직원과 이용자 모두에게 편리하지 않지만, 직원들은 최선을 다해 친절하고 상냥한 서비스를 제공하려 노력하고 있다.

질의응답 시간에는 불법 체류 후 비자 취득 가능성에 대한 질문이 이어졌고 답변으로는 "한국에서 불법으로 체류하다가 자진 귀국한 사람의 비자 가능성은 해당 사람의 이전 비자 종류, 목적, 귀국 사유에 따라 달라진다. 예를 들어, 관광 비자로 입국한 후 체류하다가 다시 관광 비자를 신청하려는 경우, 비자가 발급되지 않을 가능성이 높다"고 안내했다.

또한 이 자리에서 기자들은 한국에 거주하는 외국인의 현실, 법적 지식을 높일 수 있는 모임, 교육, 정보 교류 활동에 참여할 수 있는 기회에 대해 소개받았다. 앞으로 이러한 유형의 만남은 외국인의 지식을 향상시키고, 정부 기관과의 관계를 가까이 하는 중요한 발걸음이 될 것임을 강조했다.

이번 만남을 통해 확인된 점은 한국에 거주하는 외국인 대부분이 불법 체류를 원하지 않으며, 모두 합법적으로 일하고 생활하며 가족, 일, 삶을 안정적으로 이어가고자 한다는 사실이었다. 이는 비자와 취업 관련 실질 정보를 얻고, 자신의 상황에 어떻게 적용할지를 이해하는 데 중요한 경험이 되었다.


비얌바 기자 경기외국인SNS기자단

https://www.facebook.com/share/p/19ijYsewm3/?mibextid=wwXIfr

0

댓글

0
영국말고미국
2021. 1. 17 13:00
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod
영국말고미국
2021. 1. 17 13:00
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod
영국말고미국
2021. 1. 17 13:00
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod

댓글을 작성하기 위해서는 로그인이 필요합니다