기사한줄요약
게시물 내용
БНСУ-ын Засгийн газар 2025 онд хөдөө аж ахуйн салбар дахь хөдөлмөрийн хүчний хомсдолыг арилгах зорилгоор гадаадын ажилчдын тоог түүхэн дээд хэмжээнд хүргэж, нийт 89,119 хүн авахаар болжээ.
Үүнд гадаадын улирлын чанартай хөдөлмөр эрхлэгчд болон дотоодын ажиллах хүчин орно. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас “2025 оны хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн төлөвлөгөө”-г танилцуулсан.
MOU хэлэлцээрийн дагуу гадаад ажиллах хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байна
Хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн яамнаас гадаадын ажиллах хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой нутагших орчныг дэмжихээр шийдвэрлэсэн байна.
Улирлын хөдөлмөрийн хөтөлбөрт хамрагдаж буй аймаг, хотуудыг 130-аас 134 болгож нэмэгдүүлэхийн зэрэгцээ, нийт хуваарилан ажиллах хүчний тоог 68,911 хүн болгон өргөтгөхөөр болжээ.
Тэр дундаа тариалангийн оргил үед улирлын ажилчдыг хурдан шуурхай оруулахын тулд Хууль зүйн яамтай хамтран голлох цагаачлалын албанд “улирлын ажилчдын виз олгох тусгай баг” ажиллуулахаар болсон байна.
Одоогоор зарим цагаачлалын албанд орон нутгийн захиргаанаас ирүүлсэн бичиг баримтыг шалгахад 2 сар хүртэл хугацаа зарцуулж байгаа тохиолдол бий.
Түүнчлэн гадаадын ажилчдын орон байрны нөхцөлийг сайжруулахын тулд хөдөө аж ахуйн салбарын ажилчдад зориулсан дотуур байрны тоог 2027 он хүртэл 30 газар хүргэх төлөвлөгөөтэй байгаа юм.
Мөн цаашид орон нутгийн засаг захиргаанаас хөдөө аж ахуйн хоршоодод үзүүлэх бизнесийг дэмжих хамрах хүрээг өргөтгөж, төрийн улирлын чанартай ажил эрхэлдэг бүх хөдөө аж ахуйн хоршоодыг дотуур байртай болгох талаар анхаарч байна.
Түүнчлэн аж ахуйн нэгжийн эздэд зориулсан боловсролыг Хууль зүйн яам, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран ажил олгогчоос цалингийн өрөнд оруулах зэрэг гадаад ажилчдын эрх ашгийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, улирлын чанартай ажилчдыг хөдөө аж ахуйн ажилтны аюулгүй байдлын даатгалд хамруулах, гадаадын ажилчдын үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөө аж ахуйн ажилтны аюулгүй байдлын даатгалд хамрагдахыг дэмжихээр төлөвлөж байна.
Солонгос Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэдийн хувьд эх орноосоо гэр бүлээ урих нь хэцүү байдаг
Одоогийн байдлаар Солонгос Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэд эх орондоо байгаа гэр бүлээ Солонгост улирлын чанартай ажилчнаар ирүүлэхийн тулд хөдөө орон нутагт амьдрах эсвэл сайн мэддэг фермтэй байх ёстой болдог. Тиймээс Сөүл, Инчон, Кёнги аймаг зэрэг хот суурин газарт фермгүй амьдарч буй Солонгос Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэд гэр бүлээ авчрах боломжгүй байна.
Үүнээс болж зарим Солонгос Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэд гэр бүлээ эх орноосоо авчрахын тулд улирлын чанартай хөдөлмөрийн зуучлагчдад мөнгө төлж, залилан мэхлүүлдэг.
Жишээ нь Кёнги аймгийн Сувон хотод амьдардаг нэгэн Солонгос Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн хэлэхдээ:
“Эх орноосоо гэр бүлээ урьж, улирлын чанартай хөдөлмөрийн хөтөлбөрт хамруулахыг хүсэж байгаа ч, хот суурин газарт амьдардаг болохоор боломжгүй байна. Арга буюу брокерт их хэмжээний барьцаа мөнгө, шимтгэл төлсөн ч залилуулсан. Бид ч бас эх орондоо байгаа гэр бүлээ уриж ажиллуулах боломжтой болохыг хүсэж байна” гэж гомдолложээ.
Ийм хэцүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, хот суурин газар амьдарч буй Солонгос Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэд ч мөн эх орноосоо гэр бүлээ улирлын чанартай ажилчнаар урих боломжтой болгох бодлого, шийдлийг Хууль зүйн яам боловсруулж хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.
몽흐졸 기자. 경기외국인SNS기자단 (파파야스토리는 2025 경기외국인SNS기자단의 운영사입니다.)
네이버 블로그 https://blog.naver.com/ggforsns
페이스북 https://www.facebook.com/ggforsns
인스타그램 https://www.instagram.com/ggforsns/
댓글
0